Орхон аймгийн төвд Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа, сувилгааны төв нээлээ. 10 мянга гаруй ахмадтай тус аймагт байнгын асаргаа шаардлагатай 3600 гаруй өндөр настан байдаг аж. Эдгээр ахмадад энэ төвийг зориулжээ.
Хөвсгөл аймгаас Орхон аймагт шилжин ирж cуурьшсан залуу эмч гэр бүл хуучин Ахмадын сувилал байсан байранд энэ төвийг нээжээ. Үүнийг нь Орхон аймгийн ЗДТГ дэмжин тусалсан байна. Уг байрыг тэдэнд аймгийн ЗДТГ ашиглалтын гэрээгээр олгож, тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулах санхүүжилтийг нь шийдвэрлэж өгөхөөр болжээ.

