horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ерөнхийлөгчийн цомыг өргөх бөх хэн бэ

post-img

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр (2025.12.29) 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойд зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийг танилцуулъя.

  • 2011 онд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага  Ц.Содномдорж үзүүрлэсэн.
  • 2012 онд улсын заан М.Өсөхбаяр түрүүлж, улсын гарди Д. Рагчаа үзүүрлэсэн.
  • 2013 онд улсын начин Б. Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн
  • 2014 онд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэсэн.
  • 2015 онд улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн.
  • 2016 онд улсын харцага Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн.
  • 2017 онд улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн.
  • 2018 онд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн.
  • 2019 онд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэсэн.
  • 2021 онд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэсэн.
  • 2022 онд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын харцага Г.Бадрах үзүүрлэсэн.
  • 2023 онд улсын начин Д.Амарсайхан түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн.
  • 2024 улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын заан Б.Серик үзүүрлэсэн.
0/1000