Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр холимог тулаанч Б.Энхоргил, мөн дуучин И.Мишээл нар төрийн дээд шагнал хүртлээ.
Б.Энх-Оргил: Гавьяат тамирчнаа баталж 2026 онд хоёр тулаан хийнэ
Б.Энх-Оргил Холимог тулаанч, МУГТ
“Энэ сайхан түүхэн өдөр туурга тусгаар улсынхаа төрд үнсүүлж, шагнуулж байгаад баяртай байна. Миний багш 2011 онд миний тоглож байгаа холбооноос дэлхийн аварга болж байсан. Энэ жил багшийнхаа түүхийг давтаж, амжилт гаргасандаа баяртай байна. Монгол төрийн минь сүлд үргэлж дээшээ мандан бадарч байх болтугай. Цаашид гавьяат тамирчин цолоо, мөн аваргын бүсээ бататгах ёстой. Иймд 2026 онд хоёр тулаан хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн энэ амжилтын эзэн болоход эрүүл энх өсгөсөн ээждээ баярлалаа. Ерөнхийлөгч намайг улам хичээгээрэй гэсэн. Монголынхоо бүх ард түмэнд баярлалаа. Та бүгдийг тэнгэр сонсож надад өнөөдрийн энэ шагналыг олгосон”хэмээв .
Ч.Мишээл Дуучин

Ч.Мишээл: Ерөнхийлөгч намайг Алтан гадас шиг гялалзаж яваарай гэлээ
“Энэ жил амжилтаар дүүрэн байна. Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Цаашид олон гайхалтай үйл явдал хүлээж байгааг байх. Ерөнхийлөгч надад Алтан гадас шиг гялалзаж яваарай гэсэн нь маш их урам зориг өглөө. Олон улсын тэмцээнд оролцож, дэлхийн тайзнаа Монгол Улсынхаа нэрийг дуудуулах сайхан байсан” гэв.

