horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

“Хаус түрээслүүлнэ” гэх зараар холбогдсон иргэн 1.5 сая төгрөгөө залилуулжээ

post-img

Иргэн Б “Нүхтийн аманд байрлах хаусыг 12-р сарын 30-31 нд 2.5 сая төгрөгөөр түрээслүүлнэ” гэх зарын фейсбүүкээс харж, зар байршуулсан этгээд рүү 1.5 сая төгрөгийг урьдчилгаа болгон шилжүүлжээ. Түүний хувьд “хаус түрээслүүлнэ” гэсэн олон зар харж судалснаар хамгийн найдвартай хүнтэй холбогдсон, мөн хаусыг очиж үзэх боломжгүй байсан тул мөнгө шилжүүлсэн гэх. Гэтэл 2 цагийн дараа хаус түрээслүүлнэ гэх этгээд Б-ийн фэйсбүүк хаягийг блоклож, ор сураггүй болсон. Энэ мэтчилэн залилан сүүлийн үед газар авч байгаа аж. Олон нийтийн сүлжээнд ашиг хонжоо хайсан залилагч нарын арга нарийсаж иргэдийг хохироох болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд зар байршуулсан аккаунтыг маш сайн судлах шаардлагатайг санууллаа.

0/1000