horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

1-р сарын 1-нээс хүйтний эрч суларна

post-img

1-р сарын 3-нд Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 3,4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нэгдүгээр сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.


Харин Улаанбаатар хот орчимд  1-р сарын 6-нд ялимгүй цас орно. Бусад өдрүүдэд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: 30, 31-нд Яармаг-Сонгины орчмоор 28-33 хэм, бусад хэсгээр 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн, 1-р сарын 1-нээс хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор 24-29 хэм, бусад хэсгээр 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ

0/1000