horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Намрын чуулган 18 долоо хоног үргэлжилснээрээ онцлогтой

post-img

2025 он дуусахад 2 хоногийн хугацаа үлдээд байна. Парламентын ажиллах хуваарь ёсоор бол мягмар гарагт байнгын хороод хуралдах тов бий. Харин он дуусаж байгаатай холбоотойгоор УИХ-ын чуулган өнөөдөр маргааш 2 өдөр хуралдахаар болоод байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн 10 асуудал байгаа бөгөөд 8-ыг нь өнөөдөр буюу мягмар гарагт 14.00 цагаас хэлэлцүүлэх бол лхагва гарагт 2 асуудал хэлэлцээд намрын чуулган хаахаар төлөвлөжээ.

Түүчлэн өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө 4 байнгын хороо хуралдах тов гараад байна. 126 гишүүнтэй парламентын энэ удаагийн намрын чуулган бусад чуулганы хугацаанаас харьцангуй урт хугацаанд буюу 9-р сарын 1-нээс эхэлж 18 долоо хоногийн турш үргэлжилснээрээ хамгийн олон ажлын өдөртэй чуулган байснаараа онцлогтой. Өмнө нь намрын чуулган 9-р сарын 15-нд эхэлж 12-р сарын 31-нд хаахад 16 долоо хоног ажилладаг уламжлал тогтоод байсан билээ.

0/1000