Тээврийн хэрэгсэл улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг телекамерын тусламжтайгаар илрүүлж зөрчлийг арилгуулж байна.
Энэ төрлийн зөрчлийг гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-д зааснаар иргэнийг 25 нэгж буюу 25 мянга, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох юм. Мөн цаашлаад улсын дугаарыг хуурамчаар үйлдэн ашигласан бол жолоодох эрхийг хасаж, иргэнийг 50 мянга, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр тус тус торгох хуулийн заалттай. Иймд жолооч нарыг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг холбогдох стандарт, шаардлагын дагуу бүрэн бүтэн, тод харагдах байдлаар урд болон хойд хэсэгт зөв байршуулж, дугаарыг халхлах, гээх, өөрчлөх, стандартын бус хэлбэрээр ашиглахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

