Маргааш буюу лхагва гараг оны сүүлийн ажлын өдөр. Энэ өдөр хуваарь ёсоор Засгийн газар хуралддаг. Оны сүүлийн өдөр хуралдах хурлаараа тэтгэврийн доод хэмжээг эцэслэн тогтооно гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Гэр бүл нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын мэдээлснээр 2026 онд тэтгэврийн доод хэмжээг өсгөхөд илүү анхаарна гэсэн. Үүнтэй холбоотойгоор бүрэн тэтгэврийн доод хэмжээг өндөр тэтгэврийн хэмжээтэй харьцуулахад өндөр хувиар нэмнэ гэсэн хүлээлт нийгэмд бий болоод байна. Одоогийн байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг бол хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 572 мянган төгрөг байгаа билээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
А. АлтанцэцэгОн дуусахаас өмнө тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтооно
- 2025/12/30
- •
- 14 цаг 14 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
