Автозам ашиглалтын төлбөрөө он гарахаас өмнө төлөөгүй иргэдэд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор болжээ. Тиймээс www.ezam.mn хуудсанд нэвтэрч тээврийн хэрэгслийн улсын дугаараа оруулан, төлбөрийн мэдээллээ шалгаж, төлж барагдуулахыг холбогдох албаныхан санууллаа.
Олон улс, улсын чанартай автозам ашигласны төлбөрийг Авто замын санд төвлөрүүлж, улсын хэмжээний нийт засмал замыг засах, арчлахад зарцуулдаг. “Жолооч нар төлбөрөө төлөөгүйн улмаас тус ажил зогсонги байдалд орсон” хэмээн Зам, тээврийн хөгжлийн төв мэдээллээ. Иймд автозам ашигласны төлбөрөө төлөөгүй 9000 жолоочийг даруй хугацаанд гь төлөхийг санууллаа.

