Үндсэн хуулийн цэц 2025.11.25-нд дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, 16.16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, 70.1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэж, тус зүйлийг 2025.11.25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.
ҮХЦ-ийн эл дүгнэлтийг хүлээж авах эсэхээ УИХ өнөөдөр шийдэх гэж байна. УИХ-ын Хуульзүйн байнгын хороо уг дүгнэлтийг хэлэлцсэний дараа чуулганд оруулахаар төлөвлөжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ УИХ өнөөдөр шийднэ
- 2025/12/30
- •
- -4 цаг -49 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
