Ес эхэлж, өдөртөө -15, шөнөдөө -25 хэм хүйтэрч байгаа энэ үед 3 айл галд гэр орноо алджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эдгээр айл орон гэргүй болсон байна. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 12-р сарын 29-нд 5 ханатай гэр шатав. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ын 5 ханатай гэр болон эд зүйлс шатаж байсан аж. Уг галд зэргэлдээх иргэн У-ийн 5 ханатай гэрийн зүүн талын хэсэг хайрагдаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багт өнгөрсөн шөнө байшингийн дээвэр шатлаа. Уг дуудлагыг 12-р сарын 30-ны 01:38 цагт хүлээн авч, тТс аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчид очжээ. Галд иргэн Б-ы 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 4 минут ажиллаж унтраав.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багт өнгөрсөн шөнө гэр шатсан байна. Тухайн дуудлага 12-р сарын 30-ны 02:26 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь 44 дүгээр ангид иржээ. Иргэн Б-ын 4 ханатай гэр, эд зүйлс шатаж байсныг гал сөнөөгчид 17 минут ажиллаж унтраав.

