horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Улаанбурхан өвчнөөр дахин нэг хүн нас барлаа

post-img

Улаанбурхан өвчнөөр дахин нэг хүн нас барсан талаар ХӨСҮТ мэдээллээ. Энэ өвчнөөр нас барагсдын нийт тоо 12 болсон байна. Түүнчлэн тус өвчнөөр өвчилсөн 14 хүний онош шинээр батлагдаж, халдвар авсан нийт өвчтөний тоо 13,766-д хүрчээ. Одоогоор 22 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 34 хүн гэрийн хяналтад байгаа юм.

Улаанбурхан бол халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэх боломжтой өвчин юм. Энэ өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин, цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг ХӨСҮТ сануулж байна. Хэрэв улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй, хоцорсон бол нөхөн хамрагдаж, өөрийгөө болон бусдыг энэ өвчнөөс хамгаалахыг анхаарууллаа.

0/1000