Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 29-нд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад “Бэйбэн норт бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч зам дээр зогсож байсан “Норт бенз” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж тус тээврийн хэрэгслийн жолооч амь хохирчээ.
Иймээс жолооч та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:
- Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах,
- Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх,
- Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах,
- Зорчих хэсгийг чөлөөлөх,
- Ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


