Аялал жуулчлалын холбооноос энэ онд Монгол Улсад 850 мянган жуулчин ирсэн гэх статистик гаргажээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар өссөн үзүүлэлт аж. 12-р сард гэхэд 43000 орчим жуулчин зорин ирсний 15600 нь БНХАУ, 13200 нь ОХУ, 2950 нь БНСУ-ын иргэд. Жуулчдын тоо өссөн нь аялал жуулчлалын зах зээл сэргэсэн, олон улсын сурталчилгаа үр дүнгээ өгч нислэгийн тоог нэмсэнтэй холбоотой гэж үзэж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Манай улсад энэ онд 850 мянган жуулчин иржээ
- 2025/12/30
- •
- 14 цаг 4 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
