horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Прокурор Г.Янжиндулам, Г.Баясгалан нар ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг хэлэлцэнэ

post-img

Улсын Ерөнхий прокурорын ёс зүйн зөвлөл өнөөдөр хуралдаж Г.Баясгалан, Г. Янжиндулам нарын асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, 16 настай охиныг амь насыг хөнөөсөн гэх Ц.Дагвадоржтой хамт байсан Э. Ган-Эрдэнэ, Э. Номин-Эрдэнэ нарыг прокурорын байгууллагаас хохирогчоор тогтоон шүүхэд шилжүүлсэн. Харин шүүхээс хохирогч байх үндэслэлгүй хэмээн үзэж, хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Иймд амь хохирогч охины ээж Г.Отгонтуяагийн зүгээс Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг хохирогчоор татах хүсэлтийг гаргасны үндсэнд тэднийг цагдан хорьсон. Мөн цаашлаад тухайн хэрэгт хяналт тавин ажилласан прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нараас татгалзаж, ёс зүйн зөрчилтэй эсэхийг шалгуулах хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд гаргасан. Иймд өнөөдөр 16 настай охины амь насыг хохироосон Ц.Дагвадоржтой холбоотой хэргийг хянахдаа прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нар зөрчил гаргасан эсэхийг хэлэлцэх юм.

0/1000
zochin

Nasaaraa prokuroriin baiguulgad ajillasan hun helj bna lee sh te. Suuliin ued hyanaltiim prokuroruud yamar ch chadvargui medleggui deer ni heneerhel bolson gej. Prokuror hun bol gots uhaantan baih yostoi. Maluud prokuror bolood bna

nemehbaatar

sain shalgah heregtei