Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшнээс “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд шилжжээ. Эмнэлэгт 2,813 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 62.7% 1,764 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 180 тохиолдлоор нэмэгдсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт 115 хүүхэд эмчлүүлж байгаагаас 61.7 хувь буюу 71 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс таван тохиолдлоор нэмэгдээд буй. Харин Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 2,155 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 1,415. Өмнөх өдрөөс 227 тохиолдлоор нэмэгджээ. Томуугийн дэгдэлт буурч байгаа хэдий ч эрчимт эмчилгээ, хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал төдийлөн бурахгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Иймд томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, олон нийтийн газар тэр дундаа эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүх, 2 цагт тутамд солих, гараа тогтмол угаах, халуун бүлээн шингэн уух, дулаан хувцаслах, гэрийн орчинд агаарын солилцоо хийхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
115 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна
- 2025/12/30
- •
- 9 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
