horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Задлаагүй захиа” киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ

post-img

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Задлаагүй захиа” уран сайхны киног 2026.01.15-нд нээнэ. “Аранжин” пикчерсийн “Шар гэгээ” уран сайхны киног бүтээсэн баг энэ киног бүтээжээ.

10 гаруй жил аймгийн театруудад ажиллаж байгаад, сүүлийн жилүүдэд кино урлагт хөл тавьсан найруулагч Б.Батдэлгэр “Задлаагүй захиа”-г найруулжээ. “Шар гэгээ” киног Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор хийсэн бол энэ удаа Ш.Гүрбазарын багш, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиолыг сонгосон нь олон хүний анхаарлыг татаж байна.

Б.Батдэлгэр кинондоо тоглуулах жүжигчдээ их няхуур сонгон шалгаруулдаг. Тэр 21 аймагт дүрийн сонгон шалгаруулалтаа зарлаж, тохирох жүжигчнээ эрж хайсны эцэст Увс аймгаас гол дүрээ олсон байна. Энэ мэтээр тэр кино болгондоо олонд танигдаагүй шинэ дүр төрх гаргаж ирдэг. Энэ удаа ямар шинэ хүмүүсээр багаа бүрдүүлснийг “Задлаагүй захиа” киноноос хараарай.

0/1000