horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Жагсаал буцалсан 2025 он

post-img

2025 оны жагсаалын эхний автор нь Эрх чөлөөний эвсэл мөн үү?

2025 он нийгмийн идэвх өндөртэй, жагсаал цуглаан олонтой, бужигнасан жил болж өнгөрлөө. Он гармагц буюу 2025 оны 1-р сарын 12-нд Эрх чөлөөний эвсэл намаас Сүхбаатарын талбайд эхлүүлсэн жагсаал олныг хамарч, зам хаан, Ихтэнгэрийн аманд төрийн өндөрлөгүүдийн гэрийн гадна хүртэл үргэлжилсэн. Уг жагсаалын зорилго нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нарт “Иргэдтэй уулз” гэдэг шаардлага тавих байв. Хэн нэгнийг огцруулах тухай байгаагүй гэдгээрээ 2025 онд болсон бусад жагсаалаас ялгарна. Түүнчлэн олныг хамарсан бусад жагсаалтай харьцуулахад цөөн хүн оролцсон бөгөөд төдийлөн газар аваагүй билээ.

Орлогоо нотолсноос огцорсон нь дээр гэдэг сонголт 2025 онд боллоо

Хаврын саруудад тайван байсан нийгмийн бухимдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаглал сэрээж “Огцрох амархан” жагсаалыг үүсгэсэн билээ. “Огцрох амархан” жагсаалд залуус гол төлөв нэгдэж, тайван замаар зохион байгуулалтад орон, жагссанаараа жагсаалын стандартыг шинэ шатанд гаргасан гэж дүгнэж болно.

Жагсаал эхэлсэн шалтгааныг дурдвал Ерөнхий сайдын 23-хан настай хүү найз бүсгүйнхээ төрсөн өдрийг тэмдэглэхдээ “Seven Nuga” амралтын газар руу нисдэг тэрэг хөлөглөж, 17 саяын үнэтэй сүйн бөгж, 100 сая төгрөгийн үнэтэй машин бэлэглэж, тансагласан нь өнөө маргаашаа арай ядан аргацааж байгаа олон хөдөлмөрчний эгдүүцлийг өдөөсөн юм.

Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт багтахааргүй хэмжээний зардал гаргасан хүүгийнхээ орлогыг тэрээр жагсагчдад тайлбарласангүй. Энэ нь гүйцэтгэх засаглалын тэргүүнийх нь суудлыг ганхуулж, улмаар огцрох үндэслэлийг бүрдүүлсэн түүхтэй.

“Огцрох амархан” жагсаалынхан гол нь Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардсан. Амархан биелүүлж болох энэ шаардлагыг тэрээр хэрэгжүүлэхийн оронд Ерөнхий сайдын сэнтийгээсээ буулаа.

Л.Оюун-Эрдэнийн хувьд бусад улстөрчдөөс ялгаатай нь жагсаалыг жагсаалаар сарниулах тактикийн автор гэдгээрээ онцлог. Тэрээр мэдээж энэ тактикаа “Огцрох амархан” жагсаалд хэрэгжүүлэхээ мартаагүй. “Огцрох амархан”-ы эсрэг “Ухаахудагаа авъя” жагсаалыг босгож ирсэн ч Л.Оюун-Эрдэнийг суудалд нь үлдээж дийлээгүй юм.

Ахмадуудын акц буюу тэтгэврийн зээлээр аргадуулсан ахмадууд

Нийгмийн стресс бухимдлаа зуны найр, наадмын цагаар мартаад байсан монголчуудыг ахмадууд сэрээж, 9-р сарын 10-нд тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж жагссан юм. Ахмадуудын уур ундууцал намрын сэрүүнээр замхарсан гэхэд хилсдэхгүй. Өндөр настны тэтгэврийг 2026 оны төсөвт 6 хувиар нэмнэ хэмээн улсын төвсийн төсөлд тусган, УИХ-д оруулж ирсэн Засгийн газар тэтгэврийн доод хэмжээг ахиулах, тэтгэврийн зээлийн хугацааг сунгах зэрэг аар саархан арга залиар ахмадуудын жагсаалын уухайг сааруулж дөнгөв.

2025 онд МҮЭ түүхэнд байгаагүйгээр улстөржлөө

20 гаруй жил унтаа байдалд явж ирсэн Үйлдвэрчний эвлэлийн холбооны акцуудыг 2025 оны онцлох үйл явдалд дурдахгүй өнгөрөх аргагүй. Хаа нэг хэвлэлийн хурал хийхээс хэтэрдэггүй байсан Үйлдвэрчний эвлэлийнхэн багш нарын жагсаалд хүч нэмэн оролцож, 20 гаруй хоног ажил хаяхад хүргэв. Төсвийн сахилга батад шилжсэн Засгийн газрын боогдсон төсвийг УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд задалж, багш нарын цалинг үе шаттайгаар нэмж 2026 онд 2,8 сая төгрөгт хүргэн, 2027 онд 3,5 сая төгрөг болгох хэлэлцээрийг Засгийн газартай байгуулж чадсан.

Багш нарын жагсаалын араас МҮЭХ эмч нарыг жагсаалд уухайлав. Эмч нар арай ч ажил хаялтад хүрэлгүйгээр эрх баригчидтай тохиролцоо хийж чадсанаараа онцлогтой. Гэхдээ эмч нарын жагсаал улстөрийн тохиролцоо өрнөсний дараа болсноороо багш нарын жагсаал шиг үр дүнд хүрч чадаагүй юм. Ямартай ч 2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлах замаар цалингаа 3,5 сая төгрөгт хүргэх тохироо хийв. 2026 оны 1-р сараас эмч нарын цалин 30 хувиар өснө. Харин 11-р сараас 75 хувь хүртэл нэмж, улмаар 2027 онд 3,5 сая төгрөгт хүргэх болзолтойгоор эмч нарын жагсаал намжлаа.

2025 онд өрнөсөн энэ олон жагсаалыг өмнөх жилүүдийн жагсаалуудтай харьцуулахад санасандаа хүрч, зорилгоо биелүүлсэн буюу сарвайснаа авч чадсан гэдгээрээ түүх болон үлдлээ.

2025 онд нийслэл хөлдөх, хөлдөхгүйн дэнсэн дээр ирлээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3-р хороонд орших “Дулааны цахилгаан станц -3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехэд гал гарч, албан ажлаа хийж байсан 47 настай инженер залуу амиа алдсан юм. Хүний алтан амийг авч одсон энэ ослоос үүдэж, нийслэл энэ өвлийг хөлдөхгүйгээр давж чадах уу гэдэг сорилттой тулсан билээ.

Хүний алтан амь ажлын байрандаа эрсдэж, нийслэлийн 1,5 сая иргэн хөлдөх, хөлдөхгүйн дэнсэн дээр тулсан эл осолд салбарын сайд нь хариуцлага хүлээгээгүй. Харин салбарын төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь чөлөөлж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч болгосон юм. Хариуцлага тооцохын оронд сайдтай эн зэрэгцэх эрх мэдэлд хүргэж дэвшүүлснээрээ анхаарал татна.

ДЦС-3 ТӨХК-д гарсан дэлбэрэлтийн улмаас ажиллагаагүй болсон турбин генераторыг засахад 12-16 сар шаардлагатай. Тиймээс уг станцыг хэсэгчлэн засаж, 2025-2026 оны өвлийг давах арга тактик боловсруулсан бол дутсан цахилгааныг БНХАУ-аас хангаж байна.

Улаанбаатар хотын эрчим хүчний системийн цөм болсон ТЭЦ-3-т гарсан томоохон осол бидэнд олон сургамж дагуулж, 2025 оны бас нэгэн онцлох үйл явдал болж, түүхэнд тэмдэглэгдэн үлдэв.

0/1000