horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатарыг чөлөөлж, Б.Хэрлэнг сонголоо

post-img

Өнөөдөр хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Ёс зүйн дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар тус дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлжээ. Их хурал дахь МАН-ын бүлэг Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Баярбаатарын оронд УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг томилох санал ирүүлсэн байна.

Б.Хэрлэн 1989-1995 онд Хотын боловсролын газарт мэргэжилтэн, аргазүйч, 1997-2007 онд Удирдлагын академид ахлах багш, 2007-2008 онд Удирдлагын академийн Зөвлөгөө өгөх төвийн эрхлэгч, 2013 оноос Удирдлагын академид дэд профессороор ажиллаж байгаад, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Байнгын хорооны гишүүдийн олонх нь түүнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг дэмжин, тогтоол баталлаа.

0/1000