horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хаврын чуулганаар МАН-ын бүлгээс 24, АН-ын бүлгээс 100 санал хэлэлцүүлэхээр тусгуулжээ

post-img

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 53.1 хувийн ирцтэйгээр хуралдаж “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороонд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирүүлсэн хоёр санал, Өргөдлийн байнгын хорооны ирүүлсэн 10 санал, Хууль зүйн байнгын хорооны ирүүлсэн дөрвөн санал, Төсвийн байнгын хорооны ирүүлсэн дөрвөг саналыг тус тус тусгаж, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны ирүүлсэн найман саналаас долоог нь цаглаварт тусгажээ.

Ингэснээр хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах; хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх; тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх; төсвийн биелэлтийг хянан шалгах; хяналт шалгалтын бусад асуудлыг хэлэлцэх хүрээнд нийт 45 чиглэлийг цаглаварт багтаажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлах нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар хуралдаан даргалагч танилцуулав.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс давхардсан тоогоор 100 хууль тогтоомжийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн асуудалд тусгуулахаар санал ирүүлсэн байна.

Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 24, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс давхардсан тоогоор 100 хууль тогтоомжийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн асуудалд тусгуулахаар санал ирүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Улсын Их Хурлын Байнгын хороодоос:

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо-2;

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо-1;

Төрийн байгуулалтын байнгын хороо-5;

Төсвийн байнгын хороо-2;

Хууль зүйн байнгын хороо-6;

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо-4;

Эдийн засгийн байнгын хороо-3 санал тус тус ирүүлсэн байна.

Тогтоолын төслийг боловсруулахдаа хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тоггоомжийн төслүүд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороодоос санал ируүлсэн хууль, тогтоолын төслүүдийг тогтоолын төсөлд нэрлэн тусгах зарчмыг баримталж нийт 26 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан хэмээн танилцуулав.

0/1000