Нийслэлд Шинэ жилийн баярыг угтан, маргааш орой төв талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” баярын цэнгүүн болно. Энэ үеэр нийтийн тээврийн 18 чиглэлд үнэ төлбөргүй автобус явуулахаар болжээ. Автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолоос явах юм.



