horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Зэрлэг амьтдад зориулан өвс, хужир тавьж байна

post-img

Завхан аймгийн Байгаль орчны газар энэ жил Алдархаан, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Тосонцэнгэл, Тэс, Цагаахайрхан, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Шилүүстэй сумын зэрлэг амьтдын амьдрах орчныг тэтгэхээр биотехникийн арга хэмжээ авчээ. Тус аймгийн нийт 26 цэгт 66 уут хужир, 855 боодол өвс эх байрлуулсан байна. 

Харин Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа Түдэвтэй, Цагаанчулуут сумын ЗДТГ-тай хамтран, 8 цэгт зэрлэг амьтдад зориулан 76 боодол өвс, 14 уут хужир шүү тавьж өгчээ. 2025-2026 оны өвөл, хаврын үед зэрлэг амьтдыг хэрэглэг хэмээн Алдархаан, Баянхайрхан, Сонгино зэрэг 6 сумын 18 цэгт нийт 775 боодол өвс, 52 уут хужир аваачиж, зэрлэг амьтдын гүйдэл дагуу тавьжээ.

0/1000