horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Х.Өлзийхишиг Зүүн Азийн залуучуудын шатрын аварга боллоо

post-img

Сэлэнгэ аймгийн Мандал сумын шатарчин Х.Өлзийхишиг Зүүн Азийн залуучуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Энэ амжилтаараа тэр олон улсын мастер цолны болзол хангаж, Сэлэнгэ аймгаас төрсөн анхны эрэгтэй IM цолтон болов. Үүгээр зогсохгүй тэр их мастер цол (GM)-ны нэг норм биелүүлжээ.

Х.Өлзийхишиг Монголын шатрын холбооны “2025 оны шилдэг залуу шатарчин”-аар шалгарч, “Алтан бэрс” цом хүртсэн байна.

Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос эрэгтэй шатарчдад олгодог цол:

  • GM -Grandmaster (Их мастер) – Хамгийн өндөр цол. 2500+ рейтинг болон FIDE баталсан олон улсын өндөр зэрэглэлийн 3 норм биелүүлэх хэрэгтэй.
  • IM (Олон улсын мастер) – 2400+ рейтинг, 3 норм биелүүлэх шаардлагатай.
  • FM (ФИДЕ мастер) – 2300+, FIDE рейтинг шаарддаг.
  • CM (Кандидат мастер) – 2200+ рейтинг шаардлагатай.

0/1000