Гар утас хүний эрүүл мэндэд хортой юу? Үүнийг би үнэхээр мэдэхийг хүсэж байна. Янз бүрийн судалгаа уншлаа. Интернэт ухлаа. Хортой гэсэн баталгаа алга. Санаа амрав. Хоргүй гэсэн нотолгоо алга. Бүрэн санаа амарч болохгүй нь ээ. Олзуурхууштай нь шинжлэх ухаан хөгжих, технологи сайжрах тусам аюул улам багасаж байгаа юм байна.

Александр Белл, Томас Ватсон хоёр 1876.03.10-нд АНУ-д хамгийн анх холбооны утас зохион бүтээснээс хойш 149 жил болж байна. Утсаар ярих нь хүний биед хортой байсан бол Дэлхий даяараа хордоод, түүнийг илрүүлэн тогтоогоод, эмчлэх аргыг нь олоход хангалттай хугацаа өнгөрчээ. Харилцуур утас хүний эрүүл мэндэд гэмгүй юм байж. Тэгвэл гар утас?
52 жил гар утас хэрэглэсэн хүн. Үүрэн холбооны анхны гар утсыг бүтээсэн “Моторолла” компанийн зохион бүтээгч Мартин Күүперийг 1973.04.03-нд өрсөлдөгч AT&T компанийн инженер Джоэлю Энгелю рүү утастсанаас хойш 52 жил улирчээ. Мартин Күүпер 1928.12.26-нд төрсөн. Дэлхий дээр хамгийн анх гар утсаар ярьсан, бүр зохион бүтээсэн энэ хүн эдүгээ 97 настай. 2 кг жинтэй аварга том утаснаас эхлээд 2 хуруун чинээ жижиг гар утас хүртэл 52 жил гар утасны хөгжлийн бүх цаг үеийг туулсан энэ хүн урт насалж, энх тунх амьдарч байхыг бодвол гар утас тийм ч хортой эд биш бололтой.

CDMA давтамжтай, сим карттай гар утас 1990-нд АНУ-д худалдаанд гарч, 1992 онд Герман улс GSM давтамжийн гар утас үйлдвэрлэсэн бол Монгол Улс 1996.03.18-нд үүрэн холбооны компанитай болж, нийтээрээ GSM давтамжийн гар утсаар гангарах эхлэл тавигдсан түүхтэй. Хаа холын Америкт зарагдаж байгаа гар утсыг 6 жилийн дараа эх орондоо оруулж ирээд, утасны дугаар, барьсан утасны үнэ, загвараар өрсөлдөж эхэлсэн. Гар утас бол бидний монголчуудын хувьд нэр төрийн баталгаанаас амин чухал хэрэглээ болоод байна. Хүн бүртэй хаа ч цуг байдаг энэ зүйл хортой байж болохгүй.
Гар утасны тухай мэдэх ёстой зүйл. Цахилгаан соронзон долгион гэхээр хүмүүс Наран дээр болдог шуургыг төсөөлдөг. Үнэндээ энэ бол бидний эргэн тойронд байгаль дээр оршиж байдаг, заримдаа идэвхэждэг долгион. Нарны гэрэл бол ийм л долгион. Цахилгаан соронзон долгионыг дотор нь ионжуулагч, үл ионжуулагч гэж ангилна.
Хэт ягаан туяаны зурвасаас дээш давтамжтай долгион атомыг өөрчлөх, электроныг чөлөөлөх, химийн бүтцийг хувиргаж чадахаар хүчтэй. Үүнийг үүнийг ионжуулагч цацаргалт гэдэг. Хэт ягаан туяа, гамма туяа үүнд хамаарна. Аливааг өөрчлөх чадвартай учир энэ долгионыг хорт хавдар эмчлэх, нарийн шинжилгээ хийх, туяа эмчилгээ зэрэгт ашигладаг. Энэ гэрлээр хорт хавдрын химийн бүтцийг өөрчилдөг гэсэн үг. Эмнэлгүүдэд байдаг янз бүрийн аппарат байрлуулсан өрөөнд хүн хамаагүй оруулдаггүй нь ийм учиртай.
“Хүний бие махбодын цацраг шингээлтийн хэмжээ” гэсэн стандартыг Үл ионжуулагч цацаргалтаас хамгаалах олон улсын хороо батлан, Дэлхий даяар мөрдүүлж байна.
Хэт ягаан туяаны зурвасаас доош давтамжтай цахилгаан соронзон долгионыг үл ионжуулагч цацаргалт гэнэ. Үүнд атом өөрчлөх, электрон чөлөөлөх, химийн бүтэц хувиргах хүч байдаггүй. Радио давтамжтай цахилгаан соронзон орон үүнд хамаардаг. Гэрэл, зурагт, радио, компьютер, гар утас, үүрэн холбооны бааз станц зэрэгт ийм долгион ашигладаг. Хүний биед нэг их нөлөөлж чаддаггүй учраас үүгээр хавдар эмчлэх, хүний биеийг оношлох боломжгүй.
0-300 ГГц зурваст цахилгаан соронзон орон ашиглахыг ДЭМБ зөвшөөрсөн. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ бий. Хоол хүнд эрч хүч өгдөг. Өлссөн үедээ хооллоход хүн тэнхээ ордог бол хэтрүүлж идвэл хордлого авдаг. Яг түүн шиг энэ долгионд бас хэмжээ бий. Түүнийг хэмжих, хянах зорилгоор Үл ионжуулагч цацаргалтаас хамгаалах олон улсын хороо байгуулагджээ.
Хүний бие цацраг шингээдэг. Бидний мэдэх ёстой нэг зүйл бол хүний бие цацраг шингээдэг. Тиймээс гар утаснаас ийм хэмжээний долгион цацарч байвал хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тогтоосон “Хүний бие махбодын цацраг шингээлтийн хэмжээ” гэсэн стандартыг Үл ионжуулагч цацаргалтаас хамгаалах олон улсын хороо батлан, Дэлхий даяар мөрдүүлж байна. Энэ хэмжээг SAR гэж тэмдэглэнэ. Үйлдвэрлэгч компаниуд уг хэмжээг мөрдөж буй эсэхийг тус хороо хянаж, үйлдвэрлэсэн гар утсыг нь шалгаж байдаг.
Гар утсанд хамгийн ихдээ 2 Вт/кг чадалтай дамжуулагч суулгадаг. Ихэнх үйлдвэрлэгч 0.25 Вт/кг хүчин чадалтай дамжуулагч ашигладаг. Энэ нь хүний 1 кг жин тутамд 0.25 Вт цацраг оногдоно гэсэн үг. iPhone утаснаас хэр их радио давтамж ялгардаг вэ?
- iPhone 15 ( A2846, A3089, A3090, A3092 )
- iPhone 15 Pro Max ( A3105, A3106, A3108, A2849 )
- iPhone 17 (A3258, A3519, A3520 )
- iPhone 17 Pro Max ( A3257, A3525, A3526 )
Гар утасны шинэ загвар бүр өмнөхөөсөө олон радио давтамж ашиглаж байгааг үүнээс харж болно. Гэхдээ үүсгэх цахилгаан соронзон орны хэмжээ нь үүнийг дагаж нэмэгдэнэ гэсэн үг биш. Загварыг шинэчлэх бүртээ шинэ технологи ашиглаж, улам сайжруулж байгааг мартаж болохгүй.

Гар утсыг ингэж шалгадаг. Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, өвчтөн гээд янз бүрийн хүн гар утас хэрэглэдэг тул ялгаруулах цацрагийг боломжит хэмжээгээр хамгийн бага байлгахыг Үл ионжуулагч цацаргалтаас хамгаалах олон улсын хороо шаарддаг. Уг шаардлагын дагуу үйлдвэрлэгчид гар утсаа хүний биед ямар нөлөө үзүүлэхийг шалгаж, стандарт шаардлага хангасан утсыг худалдаанд гаргадаг. 6 минут тутамд давтан хийсэн туршилтаар SAR-ыг нь шалгана. Ингэхдээ хамгийн өндөр ачааллын үед, ярих, видео үзэх, тоглох гэх мэт өөр өөр ажлын үед, толгой, гар, цээжин хэсэг гэх мэт биеийн өөр өөр байрлалд байлгах зэргээр янз бүрийн нөхцөлд шалгадаг. Гар утас, утасгүй төхөөрөмжийг яаж шалгахыг заасан олон улсын стандарт бий. Хэрэв уг утас хүнд нөлөөлөхөөр байвал шалтгааныг нь тогтоон, алдааг нь олж, үйлдвэрлэлийн доголдлыг засаж, шинээр үйлдвэрлэнэ. Нөлөөлөхөөргүй байвал SAR-ыг баталгаажуулан, гар утсыг дагалдуулсан танилцуулгад бичдэг. Энэ тухай http://emfguide.itu.int/emfguide.html холбоосоор дэлгэрүүлэн мэдэх боломжтой.
Утсаа чихэндээ наалгүй, чихэвчээр ярь. Удаан ярих, урт видео үзэхэд гар утас халдаг даа. Энэ бол уг утасны процессор, батерейнаас үүсэж байгаа дулаан юм. Дасгал хийх, биеэ наранд шарахад хүний бие халж, халууцдаг. Энэ үед хүнээс ялгарах дулааны хэмжээ, гар утас халах үед ялгарах дулааны хэмжээ адилхан байдаг. Тэгэхээр гар утас халах нь хүний биед тийм ч аюултай биш байх нь.
хүн гар утсаа чихэндээ наадаг учир мэссэж бичих, имэйл илгээх, зураг дарах, видео үзэх, файл татахаас илүүтэй радио давтамжид өртдөг.
Гар утасны радио давтамж хүний эрүүл мэндэд хор учруулсан тухай баримт, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа одоогоор байхгүй байгааг ДЭМБ мэдээлжээ. Үүрэн холбооны технологиос хамарч SAR өөр өөр болох нь бий. Гэхдээ гар утаснаас ялгарах цацаргалтыг багасгах боломж бидэнд бас бий. Утсаа биеэсээ хэр хол байлгана, тэр хэрээр цацаргалтад бага өртдөг болохыг судлаачид тогтоожээ. Гар утаснаасаа жаахан холдоход л цахилгаан соронзон орны нөлөө багасна. Тиймээс олон хүн утсаа чихэндээ барихаа больж, чихэвчээр ярьдаг болоод байна. Учир нь ярихдаа хүн гар утсаа чихэндээ наадаг учир мэссэж бичих, имэйл илгээх, зураг дарах, видео үзэх, файл татахаас илүүтэй радио давтамжид өртдөг.
Өөрийгөө хамгаалах боломжийг мэдэж, амьдралдаа хэрэглэж хэвшвэл илүүдэхгүй л дээ.

