horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цэцийн дүгнэлттэй УИХ танилцав

post-img

УИХ өнөөдөр (2025.12.30) нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлттэй танилцав. Үндсэн хуулийн цэц 2025.11.19-нд дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хянан хэлэлцэж, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, 126 гишүүний 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох, улс төрийн нам нь сонгогчдын өгсөн нийт саналын 4.0 хувь, хоёр намын эвсэл 5 хувь, гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэл 7 хувийг авсан тохиолдолд суудлыг хувь тэнцүүлэн авах, уг босгыг даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэхээр хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэжээ.

Энэхүү дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан уншиж танилцуулав. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд уг дүгнэлттэй танилцсанд тооцлоо.

0/1000