Үндсэн хуулийн цэц 2025.11.25-нд дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, 16.16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, 70.1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэж, тус зүйлийг 2025.11.25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.
ҮХЦ-ийн эл дүгнэлтийг хүлээж авах эсэхээ УИХ өнөөдөр шийдлээ. УИХ-ын Хуульзүйн байнгын хороо уг дүгнэлтийг хэлэлцсэн ч хүлээж авсангүй. Байнгын хороон дээр унасан саналыг чуулганаар босгох амаргүй. Дараа нь чуулганаар хэлэлцэхэд, УИХ дахь сэтгүүлч гишүүд ихээхэн үүрэгтэй оролцов. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт хийгүй байсан тул хүний эрхийн мэдрэмжтэй, Үндсэн хуулиа мэдэрдэг гишүүд, хэвлэл мэдээллийн салбарт насаараа зүтгэсэн гишүүд цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахал их дэм боллоо. Л.Мөнхбаясгалан, А.Ганбаатар нарын гишүүд “Кноптоо битгий хүрээрэй” хэмээн уриалж, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд байнгын хорооны гишүүдэд цэцийн дүгнэлтийг хүлээж авах шалтгаан, үндэслэлийг тайлбарласан ч олонх нь чихэн дүлий, нүдэн балай өнгөрүүллээ. Тиймээс тэд чуулган дээр нухацтай ихээхэн чармайлаа. УИХ-ын дарга Н.Учрал ч энэ асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандлаа. Асуудал хэлэлцэж эхлэхэд л хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлээд, хэлэлцүүлгийн үед даргын хувьд зөв чиглүүлсэн. Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй учраас чуулган хүлээж авахгүй байх магадлал маш өндөр. Тиймээс саналаа ч өгөхгүй гарч явах замаар зарим гишүүн эсрэг санал өгсөн юм. Ийм аргаар уг саналыг босгож ирэв. Энэ бүхний үр дүнд ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авав.
ХЗБХ-ны хуралдаан дээр П.Сайнзориг гишүүн өөрийнхөө 2020 онд ХЗДХЯ-нд ажиллаж байхдаа оруулсан алдаатай заалтаа авч үлдэх гэж оролдов. Тэр үүндээ иргэдийн эрхээр түрий барьж, их попорлоо. Уг нь ҮХЦ иргэдийн эрхийг хамгаалсан дүгнэлт гаргасан л даа.
Б.Энхбаяр сайд мэдээллээс өөрт хэрэгтэйгээ авч, тархи угаах аргаа бас л хэрэглэв. Б.Жаргалан, Х.Баасанжаргал гишүүн үгээ хэлчихээд, “Тайлбар хэрэггүй” гэсэн нь Б.Энхбаяр сайдад хаягласан үг байлаа.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авах нь зөвхөн сэтгүүлчдэд хамаатай асуудал биш. Иргэн бүрт хамаатай, маш чухал асуудал юм. Хүн бүр үгээ хэнээс ч айлгүй хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь ардчиллын суурь эрх чөлөө, хүний эрхийн асуудал юм.
УИХ 2020 онд гаргасан алдаагаа ийн хүлээн зөвшөөрч, засахаар болж, цэцээс өгсөн даалгаврыг хүлээн авлаа.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
УИХ алдаагаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулиа засахаар боллоо
- 2025/12/31
- •
- -4 цаг -29 минутын өмнө
- •
- 3 мин уншина

- Шинэ
- Хандалттай
