Д.Мөнх-Эрдэнээр Шинэ жилийн баяраа хөтлүүлэх төрийн байгууллагад өвлийн өвгөн болж төлбөргүй үйлчлэхээр улсын аварга О.Хангай амласан. Тэгвэл Дундговь аймгийн Шинэ жилийн баярыг Д.Мөнх-Эрдэнэ хөтлөхөөр болсон байна. О.Хангай аварга хэлсэн амандаа хүрч, 12-р сарын 31-нд өвлийн өвгөн болж, тус аймгийн баяр дээр баяр нэмэх нь. Тэр үүндээ зориулан, монгол өвлийн өвгөний хувцас захиалгаар оёулжээ.
Улсын аварга О.Хангай:
-Дундговь аймгийн шинэ жилийг Д.Мөнх-Эрдэнэ ах хөтөлсөн бол би ийм өвлийн өвгөн болох байлаа. Дундговь аймагт барилдаж байгаагүй юм байна лээ. Дараа барилдаан болбол очиж барилдаж, та бүхнийгээ баясгана аа.
Та бүхэн минь шинэ оноо инээд хөөр, жаргал дүүрэн угтаж сайхан баярлаарай.


