horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлж, торгоно

post-img

2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын камерын системийн тусламжтайгаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д “эгнээ байр буруу эзэлж, байрлан явах” гэж заасны дагуу зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцож эхэлнэ. Хэрэв зөрчил илэрвэл жолоочид,

“Зөрчлийн тухай хуулийн 14.7.29.3”-т зааснаар 20 нэгж буюу 20,000 (хорин мянга) төгрөгийн торгууль ногдуулна.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, хариуцлагатай, зөв соёлтойгоор хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

0/1000