horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 21:00 цагт эхэлнэ

post-img

Өнөөдөр орой 21:00 цагт төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно. Тоглолтод “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУАЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, UB DANCE бүжгийн хамтлаг, Lemons хамтлаг, Реппер Ginjin, дуучин Э.Энх-Эрдэнэ, “The Hu”, “Увертюра”, Нэгэн зүгт, Sync, Take off, Motive зэрэг хамтлаг, дуучид оролцоно. Мөн уг арга хэмжээнд: 

  • 2025 оны 3×3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид;
  • Ой тогтоолтын Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Оюуны Олимпын аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, Олон улсын Их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин, Н.Энхшүр, Нармандахын Мөнхшүр нар;
  • 2015 оны UBS телевизийн “My Voice” тэмцээний шилдэг оролцогч, 2025 оны “Silkway star” олон улсын тэмцээний Гран-При, Алтан гадас одонт, дуучин Иозеф Червенка Мишээл;
  • Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон багийн гишүүн, “One Championship” холбооны аваргын бүс эзэмшигч, холимог тулаанч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Энх-Оргил;
  • Netflix-ийн Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алдар” спорт хороо, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн нар оролцох юм.

Тоглолт 00:30 минут хүртэл үргэлжилнэ.

0/1000