Жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан. Тэгвэл маргааш Хаан банк, ХББ, Голомт банкуудын зарим салбарууд дараах хуваарийн дагуу ажиллана.
“Хаан банк”-ны Өмнөговь-Оюутолгой тооцооны төв нэгдүгээр сарын 01-ний өдрийн 09:00-12:00, 14:00-18:00 цагийн хооронд ажиллана. Харин бусад бүх салбар ажиллахгүй.

“Хас банк”-ны бүх салбар маргааш /2026.01.01/ амарч, баасан гарагаас эхлэн хуваарийн дагуу ажиллана. Харин Нарантуул тооцооны төв баасан гарагт /2026.01.02/ амарна.

“Голомт банк”-ны Хан-Уул Имарт салбар 2026 оны 1-р сарын 01, 02-ны өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Бусад салбар нэгжүүд амарна.

“Худалдаа хөгжлийн банк“-ны Баянгол-Имарт салбар болон Тэнгэр плаза салбар маргааш /2026.01.01/ 12:00-20:00 цагийн хооронд зөвхөн гүйлгээ болон дансны бүтээгдэхүүнтэй холбоотой үйлчилгээг үзүүлнэ. Харин бусад салбар, нэгжүүд амарна.

“Төрийн банк”-ны бүх салбар нэгжүүд маргааш буюу нэгдүгээр сарын 01-ний өдөр амарна.

“Капитрон банк”-ны бүх салбар нэгж нэгдүгээр сарын 01-ний өдөр амарна. Мөн олон улсын гүйлгээ нэгдүгээр сарын 02 болон 05-ны өдөр шилжих аж.



