horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

126 гишүүнтэй парламент хоёр дахь намрын чуулганаа хаалаа

post-img

УИХ-ын намрын чуулган хаалаа. Энэ чуулганаар нийт ажлын 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Намрын чуулганы хаах өдөр УИХ-ын дарга Н.Учрал “Хаалтаа хийж буй намрын чуулган хүний эрх, эрх чөлөөг хангах, хүнд суртал хууль журмын чөдөр тушаанаас иргэнээ чөлөөлөх бодлого шийдлийн шинэ гараа боллоо. Төсөв тэлж, төр данхайхын хэрээр иргэд, ААН-ийн үүрэх ачаа дарамтыг буулгаж, нурууг тэнийлгэхийн төлөө ухаан уралдуулсан төсвийг баталлаа. Намрын чуулган 75 өдөр чуулж, 14 хууль, 37 тогтоолыг баталлаа” хэмээн мэдэгдсэнээр намрын чуулганыг өндөрлүүллээ.

0/1000