horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Монгол Улс аялал жуучлалын сэргэлтээр шилдэг 20 улсад багтжээ

post-img

Нэгдсэн үндэстний байгууллагын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас (UN Tourism) сар бүр гаргадаг олон улсын жишиг болох “World Tourism Barometer” тайлангийн үр дүнгээр Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтжээ.

Тайланд дурдсанаар, 2025 оны эхний есөн сард Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчдын тоо 2024 онтой харьцуулахад 16 хувийн өсөлттэй нь бүс нутгийн дунджаас хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Мөн цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 44 хувиар өссөн нь манай улсын аялал жуулчлалын салбар сэргэж буй орны нэг болохыг илэрхийлжээ.

Энэ нь бүс нутгийн дунджаас давсан үзүүлэлт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалыг сурталчлах, визний шаардлагыг хөнгөлөх, нислэгийн тоог нэмэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буйн үр дүн юм.

0/1000