2026 оны 01-р сарын 01-нээс 03-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Тодруулбал, Нэгдүгээр сарын 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нэгдүгээр сарын 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө 0…-5 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.


