horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна

post-img

Мөсний зузаан 2025 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна. Нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нэмэгдэж, 20-120 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд иргэд та бүхэн цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

0/1000