Налайх дүүргийн нэгдүгээр хороонд таван ханатай гэр шатаж, 62 настай иргэн амь насаа алджээ. Энэ тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 02-ны өдрийн 01:49 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Мөн тухайн гал түймэрт өртөж нас барсан иргэн Б /62 настай, эрэгтэй/-н цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд та бүхэн ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.


