Тээврийн цагдаагийн алба хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар өнөөдрөөс эхлэн, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ.
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулж, замын хөдөлгөөнийг хиймэл оюун ашиглан бүрэн хянах ажлыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй. 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хиймэл оюун ухаанд суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж, торгууль ногдуулах юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр, замын хөдөлгөөний зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундээр бичих бөгөөд программд алдаа гарахгүй. Хэрэв алдаа гарвал тухайн жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой, нотлох баримттай ажээ.
Камерын хяналтын ухаалаг системээр:
- тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх
- гэрэл дохио зөрчих
- нэгдүгээр эгнээгээр зорчих
- эгнээ байр буруу эзлэх
- автобусны буудал дээр зогсох
- агшин зуурын хурд хэтрүүлэх
- дундаж хурд хэтрүүлэх
- “Зогс” шугам давах
- түр буюу удаан хугацаагаар зогсох
- явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулах зэрэг 10 зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулна.

