horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

12 аймгийн 17 газрыг аялал жуулчлалын бүс болгов

post-img

Эдийн засгийн зургаан бүсийн 12 аймгийн 17 байршилд аялал жуулчлалын бүс болгон баталжээ. Тус бүсүүд нь байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, ногоон эдийн засгийг дэмжсэн хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэх юм.

Улсын аялал жуулчлалын бүсийг орон зайн дүн шинжилгээнд тулгуурлан тогтоосноор жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэх, орон нутгийн иргэдийн оролцоо, хүртээмжийг сайжруулах боломжтой.

Цаашид бүсүүдийн төлөвлөлт, менежментийг үе шаттай хэрэгжүүлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжиж дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх аж.

Улсын аялал жуучлалын бүсэд

  • Амарбаясгалант хийд
  • Горхи Тэрэлж
  • Бурхан Халдун уул
  • Онон голын хөндий
  • Дадал
  • Хөдөө арал
  • Буйр нуур-Халх гол
  • Алтан овоо уул
  • Цагаан суварга
  • Шуранг
  • Улаан цутгалан
  • Өгий нуур
  • Цэнхэрийн халуун рашаан
  • Галуут
  • Хөвсгөл нуур Ханх, Хатгал
  • Отгонтэнгэр урд, ар хэсэг
  • Алтайн таван Богд, Хотон, Хурган нуур
0/1000