Он солигдох мөчид зохион байгуулсан ёслолын буудлагын үеийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Онцгой байдлын байгууллагын 92 алба хаагч “Улаанбаатарын мөнгөн шөнө-2026” арга хэмжээний үеэр ажиллажээ. Гал унтраах зориулалтын хоёр автомашин гаргаж хамгаалалт, зохицуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна.
Мөн төв талбай болон ойр орчмын зам талбайд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 115 алба хаагч, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах зорилгоор цагдаагийн байгууллагын 450 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэсэн байна.

