Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2025 оны багийн нийлбэр оноогоор тодорсон шилдэг 5 улсын жагсаалтыг “World Memory Championship” гаргажээ. Тус жагсаалтад Монгол Улсын баг тамирчид дэлхийд чансаагаараа тэргүүлсэн байна.
Манай Улсын ой тогтоолтын шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 15 дахь жилдээ амжилттай оролцсон. Эл тэмцээнд 7 удаагийн дэлхийн аварга болсон юм. Ой тогтоолтын олон улсын тавцанд тэргүүлэгч орны нэг гэдгээ батлан харууллаа.

