Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Т. АлтанзагасБаярын өдрүүдээр 19 гал түймрийн дуудлага бүртгэгджээ
- 2026/01/02
- •
- 15 цаг 4 минутын өмнө
- •
- 1 мин уншина

<p>Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд буюу 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд бэлэн байдлыг хангах зорилгоор төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа.</p>
<blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow">
<p>Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 1426 алба хаагч, 680 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна.</p>
</blockquote>
<p>Дээрх хугацаанд улсын хэмжээнд гамшиг, аюулт үзэгдлийн нийт 20 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн ба төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг хангав. Нийт дуудлагын ихэнх хувь нь буюу 19 нь объектын гал түймрийн дуудлага байна.</p>
<p></p>
- Шинэ
- Хандалттай
