Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Т. АлтанзагасШ.Хонгорзул: Үхлээс айх айдас эмэгтэйчүүдэд давамгай мэдрэгддэг
- 2026/01/05

- 3 өдрийн өмнө

- 4 мин уншина

Хүн бүр ямар нэгэн айдастай байдаг. Тэгвэл сүүлийн үед хүмүүс үхлээс айх айдсын талаар цахим орчинд ярилцаж буй тул энэ төрлийн айдас шинжлэх ухааны үндэслэлтэй эсэх, мөн хүн айдсаа хэрхэн даван туулах боломжтой талаар сэтгэл судлаач, СЭЗИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн багш Ш.Хонгорзултай ярилцлаа.

-Хоёулаа айдсын талаар ярилцъя. Хүн бүр ямар нэгэн айдастай байдаг шүү дээ. Тэгвэл айдас гэж юуг хэлдэг юм бэ. Тодорхойлолт бий юү?

-Мэдээж айдас, түгшүүр бол амьд бие организмтай, амьсгалж байгаа бүх хүнд байдаг мэдрэмж. Уг мэдрэмжүүд нь хэвийн хэмжээнээс хэтрээд ирэхээр сэтгэцийн шалтгаант ямар нэгэн эмгэг болдог. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд эрдэмтэн бүр өөр өөрийн онолын үзэл баримтлал, чиглэлийн үүднээс тайлбарладаг. Үүнийг хүмүүст ойлгуулахад “Айдас гэдэг нь хүний хэвийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл бөгөөд амьд үлдэх механизмын нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл гаднаас ирж байгаа цочроогчид үзүүлж байгаа хариу үйлдэл” гэсэн үг юм. Хувьслын онолын үүднээс айдас нь дасан зохицох, амьд үлдэх механизм, төрөлхийн шинж чанартай гэж үздэг бол танин мэдэхүй, зан үйлийн онолын үүднээс хүний бодол санаа, итгэл үнэмшилтэй холбон тайлбарласан байдаг.

-Айдастайгаа нүүр тулна гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр айдас гэдэг зүйл ердөө сэтгэлзүйтэй холбоотой хэрэг үү?

-Өмнө нь хэлсэнчлэн айдас бол мэдрэмж. Тиймээс сэтгэлзүйтэй шууд холбоотой. Айдастайгаа нүүр тулна гэдэг нь айж байгаа зүйлээ үгүйсгэх биш, харин тархинд очих мэдээллийг өөрчлөх үйл явц юм. Өөрөөр хэлбэл сэтгэл судлалын шинжлэх ухаан хүний тархийг судалдаг. Үүнийгээ сэтгэц гэж нэрлэдэг. Сэтгэц нь хүрээлэн буй орчноо мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар уураг тархиндаа тусгах тусгал. Тиймээс айдастайгаа нүүр тулах процесс нь тархинд очих мэдээллийг өөрчлөх үйл явц юм. Сэтгэхүй болон ургуулан бодохуй, танин мэдэхүйн процессоор дамжуулж, айдаг зүйлээ эерэг талаас нь төсөөлөх, бодох, зурах гэх мэт эерэг бодол, төсөөллөөр өөрчилж болно.

-Хүн бүр төрөх нь үнэн бас үхэх нь үнэн гэдэг. Гэтэл сүүлийн үед хүмүүс үхлээс айх айдастай боллоо гэж хоорондоо ярьцгааж байна. Яг ийм айдас байдаг уу?

–Байгалиас айх айдас, нийгмийн хүрээнд үүсэх айдас, өөрөө өөртөө бий болгох айдас, үхлийн айдас гэх мэт айдсын олон ангилал байдаг. Үхлээс айх айдас хүн бүрд байдаггүй. Энэ айдас, мэдрэмж бие хүний биологийн төрмөл сэтгэлзүйн онцлогтой илүү холбоотой байдаг. Аливаа зүйлийг их эргэцүүлж боддог, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ажигладаг хүмүүст энэ мэдрэмж илүү мэдрэгддэг. Мөн амьдралын утга учир, үнэт зүйлстэй ч давхар холбогддог.

-Ялангуяа ээжүүдэд энэ айдас илүү хүчтэй мэдрэгддэг юм шиг байна. Яаж айдсаа яаж даван туулах вэ?

-Хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд давамгай төрдөг. Харин насны хувьд ахмад настнууд гэхээсээ илүү залуучуудад маш хэцүү санагддаг. Учир нь амьдралын утга учрыг дөнгөж таньж, бас ид хийж бүтээх дэврүүн хүсэл тэмүүлэлтэй байдаг учраас үхлийн мэдрэмж нь тун хүнд байдаг. Харин ахимаг насны хүмүүс амьдралын утга учир, зорилгоо биелүүлсэн гэж боддог тул сэтгэлзүйн хувьд түгшүүр мэдрэх нь бага.

Ерөнхийд нь авч үзвэл үхлээс айх айдас нь дотно хүнээ алдах, хүнд өвчний дараа, осол, гэнэтийн үйл явдлын дараа гээд бүхий л эрүүл сэтгэцтэй хүн бүрд төрж болох мэдрэмж юм. Гэхдээ хүн бүрийн аливаа асуудлыг хүлээн авах сэтгэлзүй өөр өөр байдаг учраас энэ мэдрэмж нь хүмүүст харилцан адилгүй байдалтай илэрнэ. Хэрвээ хэт хүчтэй бодогдож, мэдрэгдэж байвал амьдралынхаа утга учир, зорилгын талаар тунгаан бодох, дотоод мэдрэмжээ ажиглах, эргэцүүлэх, сэтгэл санаа, бодлоо анхаарах, өөрийнхөө сэтгэлзүйтэй ажиллах хэрэгтэй гэсэн дохио юм. Хүн дандаа сөрөг мэдээлэлд, тэр дундаа үхлээс айх айдаст ач холбогдол өгөөд байвал тархи удаан хугацаандаа тэр мэдээлэлд дасчихдаг. Тэгэхээр давтамж өндөртэй, байнга бодогдоод хэцүү байвал мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж, шаардлагатай тохиолдолд сэтгэлзүйн зөвлөгөө авч, сэтгэл санаагаа засуулах хэрэгтэй.

-Ер нь бид айдсаа хэрхэн зохицуулж сурах вэ? Сэтгэлзүйгээ тогтвортой болгох арга байдаг уу. Бас танд нэмэлтээр өгөх мэдээлэл бий юү?

-Айдас бол хүн бүрд байдаг хэвийн нэгэн сэтгэл хөдлөл. Сайхан сэтгэл хөдлөл, муухай сэтгэл хөдлөл гэж байхгүй. Эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлүүдэд давуу болон сул талууд байдаг. Тиймээс айдас, түгшүүр хэмээх мэдрэмжийг хэвийн сэтгэл хөдлөл гэж зөөлөн хүлээн авч сурах хэрэгтэй.

Мөн сэтгэлзүйн эмгэг болон асуудлуудын шинж тэмдэг хоорондоо ижил төстэй байдаг учраас мэргэжлийн сэтгэлзүйч эсхүл сэтгэцийн эмчид хандаж, сэтгэлзүйн нөхцөл байдлын үнэлгээ хийлгэхийг зөвлөж байна. Сэтгэлзүйн байдлыг үнэлээгүй тохиолдолд би ийм эмгэгтэй, ийм асуудалтай гэж өөрөө өөртөө шууд онош тавихгүй байх нь хамгийн чухал.

Эцэст нь хэлэхэд, хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас эерэг бодол бодох тусам тархи түүнд дасаж, эерэг сэтгэл хөдлөл бэхжиж бий болно. Ингэснээр сэтгэлзүйгээ тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлэхээс гадна стрессийн түвшин буурч, эрүүл урт наслахад нөлөөлнө.

–Ярилцсанд баярлалаа.

- Шинэ
- Хандалттай