Монголын хоккейн холбооноос 2026 онд зохион байгуулсан анхны тэмцээн нь өсвөрийн бяцхан хоккейчдын U-8 насны ангиллын цомын аварга шалгаруулах тэмцээн байв. Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спорт хорооны мөсөн талбайд өчигдөр болсон уг тэмцээнд нийт 5 баг өрсөлдөв.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ОУХМ Ж. Баярсайхан дасгалжуулагчтай “МСТ” баг энэ тэмцээний аваргаар тодорлоо. Хоёрдугаар байрыг Гавьяат дасгалжуулагч А.Мэргэнээр удирдуулсан “Мэргэн хоккейн академи”-ийн “Ангаахай” баг эзлэв. Гуравдугаар байрт Сүхбаатар дүүргийн Орос 3-р сургуулийн баг шалгарчээ.
Энэ удаагийн тэмцээнд орон нутгаас оролцсон Багануур дүүргийн Ц.Одсайхан дасгалжуулагчтай “Billy goat” баг, Дархан-Уул аймгийн Х.Ганбаатар дасгалжуулагчтай “Дайчин унаганууд” баг дөрөв, тавдугаар байрыг эзэлжээ.
Ташрамд дуулгахад, Монголын хоккейн холбооны 2025-2026 оны лигийн 4-р тойргийн тоглолт ирэх сард Дархан-Уул аймагт үргэлжилнэ.

