“Хасын хүлэгүүд”, “Сэлэнгэ бодонс” багийн хооронд болсон тоглолтын үеэр үүссэн үл ойлголцолтой холбоотойгоор “Хасын хүлэгүүд” багийн тоглогч Ч.Тэмүүлэн цахим хуудсаараа ийм тайлбар өгчээ.
Ч.Тэмүүлэн:
-Би “N…” гэх арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үгийг огт ашиглаагүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Намайг болон ази хүмүүсийг удаа дараа доромжилсон үйлдэлд нь хариу барьж, зөвхөн “Watch your mouth” (Амаа мэдэж яриарай) гэж хэлсэн бөгөөд энэ нь буруугаар тайлбарлагдсанд гүнээ харамсаж байна.
Болсон үйл явдлыг тодруулбал:
1.Доромжлол ба тэвчээр: Тоглолтын явцад эсрэг тоглогчийн зүгээс намайг “chink”, “bitch” гэх мэт үгээр удаа дараа доромжилсон. Би эхэндээ “Удаан уулзсангүй шүү, bro” гэж найрсгаар харилцаж, доромжлолуудыг нь чимээгүй инээгээд өнгөрөөж байсан боловч тухайн тоглогчийн зүй бус харьцаа хэрээс хэтэрсэн юм.
2.Өмнөх нөхцөл байдал: Уг тоглогч өмнөх улиралд ч шүүгчид болон бусад тоглогчийг удаа дараа доромжилж байсан. Энэ талаар шүүгчдэд тухайн үед нь мэдэгдэж байсан ч төдийлөн анхаарал хандуулаагүй.
3.Миний зарчим: Би АНУ, Вьетнам болон дотоодын лигийн олон гадаад тоглогчтой нөхөрлөж, хамтран тоглодог. Надад хэнийг ч арьс өнгө, үндэс угсаа, гадаад төрхөөр нь доромжлох бодол үгүй бөгөөд тийм хүмүүжил надад байхгүй.
Нийт сагсан бөмбөг сонирхогчдодоо буруу сэтгэгдэл төрүүлсэндээ дахин харамсаж байгаагаа илэрхийлье. Спортын талбайд бие биенээ хүндэтгэх нь хамгийн чухал үнэт зүйл билээ.


2026-01-06 08:41:05
Тийм байлгүй дээ энэ хүнээс тийм үг хэлсэн гэхэд итгэхгүй бсан спорт бол нэг нэгнийгээ хүндлэх хнүдлэл байх естой ийм лигийн тамирчин хүнээс ийм зүйл гарсан гэхэд гайхсан уг лигонар тамирчин ч гэсэн хариуцлаг хүлээх хэрэгтэй талбай дээр бас л элдэв үг бнга хэлдэг тамирчин шүү дээ
2026-01-05 14:45:39
Ahmad muu psd hudla shagdd llrchn