horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хиймэл оюунд суурилсан камер алдаж байгаа эсэхийг шалгаж байна

post-img

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. Энэ хүрээнд үргэлжилсэн цагаан шугам давсан, автозамын нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны буудал орчимд зогсох гэх мэт 10 зөрчлийг хиймэл оюунд суурилсан камераар илрүүлж эхэллээ.

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц болон замд 2600 гаруй хяналтын камерыг хиймэл оюунд суурилсан системд холбож, шинээр суурилуулсан. Тэгвэл хиймэл оюунд суурилсан камерын зөрчилтэй жолооч нарын зарим нь санал нийлэхгүй байгаа талаар олон нийтийн сүлжээнд мэдээлж буй. Мөн замын тэмдэг тэмдэглэгээ ойлгомжгүй байгаа нь камерын торгуульд өртөх шалтгаан болж байгааг онцолсон юм.

Харин Замын хөдөлгөөний удирдлагын төв хиймэл оюунд суурилсан камерын торгуультай санал нийлэхгүй, гомдолтой байгааг жолоочийн гомдлыг хүлээн авч шалган, торгууль ногдуулах эсэхийг шийднэ хэмээн мэдээлсэн юм. Мөн хиймэл оюунд суурилсан камер үнэхээр алдаж байгаа эсэхийг шалгаж байгаа гэдгийг ЗХУТ-ийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэг мэдээллээ. 

0/1000