Өчигдөр буюу энэ сарын 04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг дэвсгэрт “манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Одоогоор амьд үлдсэн 3 настай охины биеийн байдал хүндэвтэр эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа аж.
Дээрх хэрэгт Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Албан бус мэдээллээр хажуу хөрш айлын этгээд энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй байна.


