horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

“Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгийг 2-р сард олгоно

post-img

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн энэ сарын олголтын хуваарийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,

Нэгдүгээр сарын 15, 27-ны өдрүүдэд,

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр,
  • Асаргааны тэтгэмж,
  • Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт,
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж зэргийг нэгдүгээр сарын 15, 27-ны өдөр олгоно.

Нэгдүгээр сарын 17-ны өдөр,

  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
  • Олон нийтийн оролцоон түшиглэсэн халамжийн үйлчилгээ

Нэгдүгээр сарын 20-ны өдөр,

  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж,
  • Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж

Хоёрдугаар сард,

  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж,
  • Насны хишиг зэргийг тус тус олгох юм.
0/1000
Hamblam

Nice