horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Гадаадад буй иргэд E-Mongolia-д царай танилтаар нэвтрэх боломжтой

post-img

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн хүрээнд ДАН 2.0 танилт нэвтрэлтийн систем шинэчлэгджээ. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд дан системд иргэний үнэмлэх, гадаад пасспортын зурагнаас харьцуулалт хийж царай таниулах хэлбэрээр хэрэглэгчийн бүртгэл үүсгэх боломжтой боллоо.

Царай танилтаар бүртгэлээ үүсгэсэн хэрэглэгчид нэг удаагийн кодоор Google, Microsoft гэх мэт Authenticator ашиглан нэвтрэх юм.

Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа Монгол Улсын иргэд “E-Mongolia”-д нэвтэрч төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрджээ.

0/1000