Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт мэдээлэл өгөх цахим хуралд тус аймгаас оролцсон бөгөөд хуралд 21 аймаг, нийслэл, 300 гаруй сум, дүүргийн удирдлагууд оролцлоо.

Цахим хурал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 5-нд ЗГХЭГ, АҮЭБЯ, БОУАӨЯ, ХХААХҮЯ салбарын бодлого, чиглэлээ танилцуулж, мэдээлэл хийнэ. Яамд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, орон нутгийн удирдлагууд нэгдсэн ойлголтод хүргэх зорилго бүхий цахим хурлын дараа буюу энэ сарын 15-нд нэгдсэн зөвлөлгөөн зохион байгуулж, Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгөх юм.


