horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

10-12-р сарын ажилгүйдлийн тэтгэмжийг өнөөдрөөс олгож эхэллээ

post-img

Нийгмийн даатгалын байгууллага 2025 оны 1-9 дүгээр сарын хугацаанд Ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэн олгожээ. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн зарим ажил олгогч байгууллага шимтгэл төлөх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотойгоор 10, 11  сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 4675 хүнд олгохоор хүлээж байгаа талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж байсан.  Тэгвэл өнөөдрөөс 10, 11, 12 сард ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй 14996  даатгуулагч 45 тэрбум төгрөгийг нөхөн олгож эхэллээ.

0/1000