Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд цагдаагийн байгууллага 2026 оны 1 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутагт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх 3 дуудлага мэдээллийг бүртгэжээ. Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй байна.
Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэдийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

